"АРДЫН ӨВ УЛАМЖЛАЛААСАА СУРАЛЦАЯ" ӨДӨРЛӨГ

Буман найзууд | 6:47 PM | 0 comments

"АРДЫН ӨВ УЛАМЖЛАЛААСАА СУРАЛЦАЯ" ӨДӨРЛӨГ

2018. 01. 29                                                                                                                               Эрдэнэт

Өдөрлөг 2018 оны 01 дүгээр сарын 26 - ны өдөр 09:30 - 11:00 цагийн хооронд 12 бүлэг, хөгжмийн танхимд тус тус явагдсан. Өдөрлөг 3 чиглэлийн хүрээнд явагдав.
Чиглэл - 1: 
Ах нь сургадаг, дүү нь сонсдог - Энэхүү үйл ажиллагаа нь бага - ахлах бүлгүүдийн хүүхдүүд дүү нартайгаа хамт "Долоодой" тоглоомоор наадах, дунд - бэлтгэл бүлгийн хүүхдүүд мөн адил дүү нартайгаа тоглох. Дэмжих, туслах, чиглүүлэх
Чиглэл - 2: 
Аавын сургаал алт, ээжийн сургаалт эрдэм - Үйл ажиллагаа нь ирсэн эцэг эхчүүд багшийн орон багш болж хүүхдүүдэд монгол үндэснийхээ малгай, дээл, бүс, хантааз, гутал гэх мэт насных нь онцлогт тулгуурлан танин мэдэхүйн шинэ мэдлэгийг зааж сургалаа.
Чиглэл - 3: 
"Багш солилцоо" хөтөлбөрийн хүрээнд хөгжмийн багшаар ажиллаж буй Б. Мөнхтуул багш жил бүр уламжлал болон явагддаг эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн ардын уламжлалт тоглоом наадгай, ерөөл, магтаал зэргээс сонгон эцэг эхчүүдэд "Дэмбээ" тоглоомыг зааж өглөө.
"Дэмбээ нь монголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм. "
Өдөрлөгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу маш сайн зохион явагдсан.










Ангилал: , , , ,

0 comments