СӨБ - ЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР
СӨБ -ИЙН СУРГАЛТЫН "ЦӨМ ХӨТӨЛБӨР" - ИЙН ТАЛААР
ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2015 оны 10 дугаар сарын 01 Эрдэнэт
СӨБ - ын сургалтын "Цөм хөтөлбөр" - ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бид өөрийн цэцэрлэгийн 12 бүлгийн эцэг эхийг бүлэг бүрээр 4 хэсэг болгон 2015 оны 09 дүгээр сарын 22 - 25 -ны өдрүүдэд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр нь насны заагаар нь хүлээн авч мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь өглөө. Сургалтанд нийт 290 гаруй эцэг, эх хамрагдлаа.
Сургалтын чиглэл:
- Цэцэрлэгийн зорилго, зорилт
- Өдрийн дэглэм
- Үзэл баримтлал
- Цөм хөтөлбөр гэсэн сэдвийн дор явагдсан.
- "Цөм хөтөлбөр" - ийг хэрэгжүүлэхэд эцэг эхийн үүрэг, оролцоо, хамтран ажиллах талаар
- Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх
- Гэр бүлийн орчинд эцэг эх, хүүхдээ хэрхэн дэмжиж ажиллах
Мөн цэцэрлэгийн мэдээллийн самбараар дамжуулан "Цөм хөтөлбөр" - ийн анхны ойлголтыг энгийн үгээр бичиж тавьсан төдийгүй сургалтанд хамрагдаагүй эцэг эхэд бүлгийн багш нар амаар болон боршур хэлбэрээр мэдээллийг өгсөн.
Сургалт амжилттай явагдаж өнгөрлөө.
Ангилал: Цөм хөтөлбөр
0 comments