“ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН АНХДАГЧ ОРЧИН” ЭЦЭГ ЭХИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН
ХҮМҮҮЖЛИЙН АНХДАГЧ ОРЧИН”
ЭЦЭГ ЭХИЙН АНХДУГААР
ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Гэр Бүл, Хүүхдийн Хүмүүжлийн Анхдагч Орчин” эцэг
эхийн анхдугаар зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр
амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Боловсрол, Соёл Урлагийн Газар,
Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага, Гал голомт хөдөлгөөний салбар хороо хамтран
оролцлоо. Зөвлөгөөнд Аймгийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч
дарга А.Түвшинжаргал, Боловсрол Соёл Урлагын газрын дарга Ж.Бат-Амгалан, Монгол
улсын Гавъяат хуульч “Гал голомт” хөдөлгөөний салбарын тэргүүн С.Цэгмэд,
“Дэлхийн Зөн” Олон Улсын Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн менежир Ц.Ганзориг,
Улаанбаатар их сургуулийн хүүхэд нийгмийн хамгааллын халамжийн тэнхимийн
эрхлэгч Улаанбаатар их сургуулийн хүүхэд нийгмийн халамжийн тэнхимийн эрхлэгч
гэр бүл судлаач доктор профессор Т.Намжил нар оролцон “Хүүхдийн
хүмүүжилд эцэг эхийн оролцоо”, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд нөлөөлөх нь”, Хүнээр
хүн хийх монгол ухаан” зэрэг энэхүү зөвлөгөөнтэй холбоотой илтгэлүүдийг
тавилаа. Мөн сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл болон нийгмийн ажилтнуудыг
хамруулсан.
Зөвлөгөөн “Хүүхдийн
эрүүл мэндэд эцэг, эх асран хамгаалагчийн оролцоо”, “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага”, Цахим орчин дахь мэдээлэл ба
хүүхдийн аюулгүй байдал сэдвээр салбар хэлэлцүүлэгээр үргэлжилсэн.
Хэлэлцүүлгийн нэгтгэлээс: хүүхдийг цахим орчинд хяналтайгаар оруулах, PC
тоглоомын газруудыг цагийн хязгаартайгаар ажиллуулах, сургуулийн орчинд ухаалаг
утас хэрэглэхгүй байх, 23 цагаас хойш wifi төхөөрөмжийг унтраах, хүүхдүүдийн
эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа шүдний өвчлөл, томуу томуу
төст өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, осол гэмтэлийн талаар хичээлийн программд
түлхүү оруулах, нэг ангид сурах хүүхдийн тоог цөөлөх, эцэг эхчүүдийн сэтгэл
зүйн боловсролыг дээшлүүлж мэдээлэл хүргэн сургалт явуулах, сургуулийн нийгмийн
ажилтны чадавхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн хараа хяналтын сайжруулах, аж, ахуй
нэгж байгууллага хүүхдэд ээлтэй орчин бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хүүхдэд эерэг мэдээлэл өгөх, сургуулийн хичээлийн агуулагад өөрчлөлт оруулж эрх
зүйн хичээлийг түлхүү оруулах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн
тулд өсвөрийн цагдаа гарган ажиллуулах, хөршийн холбоог бий болгох гэх зэрэг
олон хийж хэрэгжүүлэх санал санаачлагууд гарлаа. Сургалтанд Н. Энхчимэг багштай бага “А” бүлгийн Э. Энэрлэн ээж Б. Хулан сургалтанд суулаа.
Ангилал: Ахлах бүлгүүд, Бага бүлгүүд, Бэлтгэл бүлгүүд, Дунд бүлгүүд, Эцэг эхчүүдэд
0 comments