БАГШ СОЛИЛЦОО - 2018
"БАГШ СОЛИЛЦОО - 2018" ХӨТӨЛБӨР
2018. 01. 29 Эрдэнэт
"Багш солилцоо - 2018" хөтөлбөрийн гол зорилго нь СӨБ - ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжих, цэцэрлэг, багш хоорондын хамтын үйл ажиллагааг сайжруулах, харилцан бие биенээсээ суралцах, туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Солилцоо хөтөлбөрийн хүрээнд хөгжмийн багш Р. Бадамханд, П. Нямсүрэн нар өөрийн хүсэлтээр 8, 19 дүгээр цэцэрлэгийн багш нартаа солилцон 2018. 01. 22 - оос, 2018. 01. 26 - ны өдрийг дуустал ажиллаа. Тус цэцэрлэгүүдээс 8 цэцэрлэгийн хөжгмийн багш Б. Мөнхтуяа, 19 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Ж. Энхтуул нар 5 өдррийн турш ажиллаж өөрсдийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ ЗАНА тус бүр нэг нэгийг удирдаж, бусдаас суралцаж туршлага судлан явлаа.
Ангилал: Багшийн хөгжил, Цөм хөтөлбөр
0 comments