НБХ, БСУГ, “Good Neighbors” Олон улсын төрийн бус байгууллага хамтран “Цэцэрлэгийн насны хүүхдийн дасан зохицол” сэдвийн хүрээнд 2 өдрийн турш сургалт зохион байгууллаа
Монгол, Солонгос улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БСШУСЯ, Орхон аймгийн НБХ, БСУГ, “Good Neighbors” Олон улсын төрийн бус байгууллага хамтран “Цэцэрлэгийн насны хүүхдийн дасан зохицол” сэдвийн хүрээнд цэцэрлэгийн 27 эрхлэгч, 18 багшийг хамруулан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь үндэсний хэмжээнд 5 аймаг, 4 дүүргийг сонгон төслийн шугамаар зохион байгуулагдах бөгөөд 3 дахь аймагтаа сургалтаа явуулж байна.Сургалтын талаар орон нутгийн иргэд, олон нийтэд мэдээлэх зорилгоор ET TV, Номин TV, ETV- ээр сурталчилав. сургалтанд эрхлэгч Л. Гэлэгмаа, багш Л. Нямдаваа, Э. Болортунгалаг нар хамрагдав.
Ангилал: Мэдээлэл, Цөм хөтөлбөр, Эцэг эхчүүдэд
0 comments