2017/09/21,22 - НД БСШУСЯ - ААС ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Буман найзууд | 12:40 AM | 0 comments

           Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/171 тоот “Сургалт зохион байгуулах, зардал батлах тухай” тушаалын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд энэхүү сургалтыг зохион байгуулж, сургагч багшаар БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх, бизнесийн шинжээч н.Мөнгөнцэцэг ажиллалаа. Сургалтанд Орхон аймгийн БСУГ-ын статистик хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баяраа, СӨБ хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуул, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн 39 арга зүйч, эрхлэгч нар хамрагдлаа. Сургалтанд шаардлагатай сургагч багшийн томилолт, замын зардал, нийт оролцогчдын хоол ундны зардлыг БСШУСЯ-ны “Боловсролын салбарын мэдээллийн систем хөгжүүлэх” арга хэмжээний зардлаас гаргаж байгаа болно.Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга, зохион байгуулалт, ажиллагаа, хүний нөөцийн системтэй ажиллах, боловсролын удирдлагын системтэй ажиллах, асуулгын удирдлагын систем, статистикийн удирдлагын систем зэрэг агуулгын хүрээнд сургалт явагдлаа.





Ангилал: , ,

0 comments