Зөв загнах арга

Буман найзууд | 7:10 PM | 0 comments

Зөв загнах арга
Томчууд бид хүүхдээ загнаж байгаагаа ихэвчлэн  тэдний төлөө гэж боддог. гэвч хүүхэд өөрөөр төсөөлөн боддог.
-       Хүүхэд загнуулаад улам хичээе гэхээсээ илүү хийх хүсэлгүй болдог.
-       Бага насны хүүхэд “ Аав ээж надад дургүй болчлоо” гэж боддог.
Яаж зөв загнах вэ?
-       Загнахдаа үгээ зөв сонгох хэрэгтэй. Хүүхдийн сэтгэлийг шархлуулах үг хэлж огт хэлж болохгүй. “ Би чамд хайргүй боллоо”, “ Гомдлоо”, “ орхиод явна шүү” гэх мэт
-       Яг тухайн үед хийсэн буруу үйлдэлийг нь хэлнэ.


Бидний хэлдэг үг
Зөв загнах арга
“ Чи ерөөсөө тоглоомоо хураагүй юмаа. Тоглоомоо хурааж сурахгүй бол дахиж тоглоом авч өгөхгүй шүү”
“ Чи тоглоомоо хураачихвал өрөө чинь илүү эмх цэгцтэй харагдана даа. Ээж нь 10 минутын дараа ороод ирье.”
“ Хооллохоосоо өмнө гараа угааж бай гэж би дандаа чамд хэлэх юмаа. Яасан сурдаггүй юм бэ? Заваан юм бэ?”
“ Гараа угаасан хүүхдүүд ширээндээ суугаарай”
 

Ангилал: ,

0 comments