ЭЦЭГ ЭХИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ОДОН БӨМБӨГ" - ИЙН ТЭМЦЭЭН
"ОДОН БӨМБӨГ" - ИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА
2017. 11. 27 Эрдэнэт
Жил бүр эцэг эхчүүд, асран хамгаалагчдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Одон бөмбөг" - ийн тэмцээнийг энэ хичээлийн жилд тус цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч, угаагч нар хамтран зохион байгуулж, шилдэг тоглогч нарыг шалгаруулан урамшууллаа.
Уг одон бөмбөгийн тэмцээнд бүлэг бүрээс 2 эрэгтэй, 2 эмэгтэй гэсэн 4 эцэг эх, нийт 12 бүлгийн 48 эцэг эх, асран хамгаалагч нар сугалааны дагуу тоглож ур чадвар, хурд, техникээрээ уралдан дараахь байруудыг эзэллээ.
1-р байранд: Бэлтгэл "Б" бүлгийн Э. Ариунбуян багштай П. Эгшинлэнгийн аав Пүрэвжаргал
2-р байранд: Дунд "Б" бүлгийн П. Нямсүрэн багштай Намуунгоогын өвөө Энхтайван
3-р байранд: Бага "Б" бүлгийн Д. Оюунтуяа багштай О. Бөхчулууны аав Очирбат нар шалгарлаа.
Баяр хүргэе
Ангилал: Ахлах бүлгүүд, Бага бүлгүүд, Бэлтгэл бүлгүүд, Дунд бүлгүүд, Эцэг эхчүүдэд











0 comments