МИНИЙ АРГА ЗҮЙ, ТУРШЛАГА - БЭЛТГЭЛ БҮЛЭГ
ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ БАГШ, ТУСЛАХ БАГШИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ ЭНЭ ЖИЛ БАГШ БҮРИЙН АРГА ЗҮЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАНААРАА ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС ОНЦЛОГ БОЛЛОО
2017. 04. 03 Эрдэнэт
Багш. Н. Энхчимэг "Шагай" арга зүй
Багш Д. Оюунтуяа "Дүрсээр наадъя" арга зүй
Багш С. Оюунбилэг "Утсаар наадъя" арга зүйгээ тус тус удирдан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Бүлэг бүрээс /8-12/, нийт 29 эцэг эх, асран хамгаалгчдаас хүрэлцэн ирж багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй арга зүй нь хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаад хяналт тавихын зэрэгцээ санал бодлоо хуваалцаж, багш эцэг эхэд өөрийн арга зүйн талаар тайлбарлах, цаашид хүүхдүүдийнхээ хөгжлийн төлөө хэрхэн хамтран ажиллаж болох талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа. Энэ үйл ажиллагаагаар туслах багш нар өөрсдийн сургалт үйл ажиллагаанд хэрхэн оролцдог, төвүүдэд хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн болон эрүүл ахуйн чиглэлээр хийсэн бүтээлч ажиллаа танилцуулсан үр бүтээлтэй ажил явагдлаа.
Ангилал: Багшийн хөгжил, Бэлтгэл бүлгүүд, Цөм хөтөлбөр
0 comments