МИНИЙ АРГА ЗҮЙ, ТУРШЛАГА
ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ БАГШ, ТУСЛАХ БАГШИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ ЭНЭ ЖИЛ БАГШ БҮРИЙН АРГА ЗҮЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАНААРАА ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС ОНЦЛОГ БОЛЛОО
2017. 04. 03 Эрдэнэт
Багш У. Баасанжаргал "Шагай" арга зүй
Багш Н. Сэвжид-Осор "Бутармаг зүйлээр наадъя" арга зүй
Багш Д. Цолмон "Утсаар наадъя" арга зүйгээ тус тус удирдан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Бүлэг бүрээс 8-12 эцэг эх, асран хамгаалгчдаас хүрэлцэн ирж багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй арга зүй нь хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаад хяналт тавихын зэрэгцээ санал бодлоо хуваалцаж, багш эцэг эхэд өөрийн арга зүйн талаар тайлбарлах, цаашид хүүхдүүдийнхээ хөгжлийн төлөө хэрхэн хамтран ажиллаж болох талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа. Энэ үйл ажиллагаагаар туслах багш нар өөрсдийн сургалт үйл ажиллагаанд хэрхэн оролцдог, төвүүдэд хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн болон эрүүл ахуйн чиглэлээр хийсэн бүтээлч ажиллаа танилцуулсан үр бүтээлтэй ажил явагдлаа.
Ангилал: Бага бүлгүүд, Багшийн хөгжил, Цөм хөтөлбөр
0 comments