“САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУРШЛАГЫН ИЛТГЭЛ”

Буман найзууд | 5:57 PM | 0 comments

“САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУРШЛАГЫН ИЛТГЭЛ” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨНД МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг судлах, олж илрүүлэх сайн арга зүйг түгээн дэлгэрүүлэх, сайн хичээлийн санг баяжуулах зорилгоор СӨБ-ын багш нарын дунд “САЙН АРГА ЗҮЙ, САЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА” шалгаруулах аяныг зарлан I шатыг 2016 оны 12 дугаар сарын 23-27 ны хооронд  зохион байгууллаа. Цэцэрлэг бүрээс  аянд оролцох багш нар арга зүйчтэйгээ хамтран эзэмшсэн арга зүй, технологио тодорхойлж, танилцуулга зураглал хийх, арга туршлага, үр дүнгийн талаар илтгэл бэлтгэх, тухайн арга зүй, технологийг хэрэгжүүлэх, сэдвийн боловсруулалт болон сургалтын хөтөлбөрийг боловсруулж, шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийх, сайжруулсан хөтөлбөрөөр сургалт удирдах зэргээр удирдамжинд тусгасан чиглэлийн дагуу ажиллалаа. I шатанд оролцсон 25 багшаас шалгаран гарсан 12 багш  II шатны үйл ажиллагаанд оролцон 2017 оны  01 дүгээр  сарын 4, 5-ны өдрүүдэд сургалт, үйл ажиллагаа удирдан, арга туршлагын илтгэлээрээ СӨБ-д ажиллаж байгаа мэргэжил нэгт 195 гаруй багш нарт арга туршлагаа түгээн дэлгэрүүллээ.
БСГ-ын даргын 2015 оны А/18 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар томилогдсон “Суралцахуйн баг”-ийн гишүүд цэцэрлэг бүрт  очиж багш нараар сургалт, үйл ажиллагаа удирдуулан, багшийн арга зүй, технологи, арга туршлагын илтгэлийг сонсон тухайн цэцэрлэгийн багш нарын зөвлөлтэй хамтран хэлэлцүүлэг хийж сайжруулан заах  боломж олгосон нь цаг үеэ олсон сайн ажил боллоо.
СӨБ-ын салбарт ажиллаж байгаа багш нараа манлайлан цэцэрлэг, хамт олныхоо нэрийг дуурсган оролцсон Дэгдээхэй цэцэрлэгийн багш Б.Сувд-Эрдэнэ, 7 дугаар цэцэрлэгийн багш Б.Пүрэвсүрэн, 18 дугаар цэцэрлэгийн багш Г.Жаргал, 15 дугаар цэцэрлэгийн багш Н.Сэвжид-Осор, Оюу цэцэрлэгийн багш Б.Цэрэндэжид, Г.Нарангэрэл нартаа нүд нь хурц санаа нь мэргэн байх болтугай хэмээн  улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе
Сайн сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан суралцахуйн багийн гишүүд болон сургалт үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг олгосон 21, Бялзуухай, Дэгдээхэй цэцэрлэгийн удирдлагууд, багш, ажиллагсадаа гүн талархал илэрхийлье!
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай!

Ангилал: , ,

0 comments