СӨБ - ИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН
"УР ЧАДВАР - 2016" УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН
ХӨГЖМИЙН БАГШ Р. БАДАМХАНД "ТЭРГҮҮН" БАЙРАНД ОРЛОО
2016-11-18 ЭРДЭНЭТ
СӨБ - ийн хөгжмийн багш нарын дунд "Ур чадвар - 2016" уралдаан нь 3 - н шатаар явагдлаа.
1 - рт: Өөрийн нэрийн хуудас /Тухайн багшийн гол барьж ажилладаг арга/
2 - рт: СӨНХ - ийн түүвэр 15 дуунаас сугалан даралтад болон төгөлдөр хууран дээр тоглох, дуулах
3 - рт: Тухайн багш Сургууль төгсөхдөө ямар хөгжмөөр дагнаж төгссөн түүгээрээ тоглож үзүүлэх гэсэн 3-н даалгаварыг гүйцэтгэлээ.
Уг уралдаанд төрийн 21 цэцэрлэгийн хөгжмийн багш нар оролцож, авъяас чадвараа үзүүлэн дараах байруудыг эзэлсэн.
1-р байранд: 15 цэцэрлэгийн хөгжмийн багшР. Бадамханд
2-р байранд: 19 цэцэрлэгийн хөгжмийн багш н. Түвшинжаргал
3-р байранд: Дэгдээхий цэцэрлэгийн хөгжмийн багш н. Урантуяа, н. Ерөөлмаа
4-р Байранд: Унага цэцэрлэгийн хөгжмийн багш н. Туул нар орлоо. Эдгээр багш нартаа баяр хүргэе.
Ангилал: Авьяас хөтөлбөр, Дуу хөгжим, Цөм хөтөлбөр
0 comments