"ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР - 04 САРЫН 30 ӨДӨР" - ӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

Буман найзууд | 9:58 PM | 0 comments

2016 - 04 - 28,29 - ны өдрүүдэд

“Аз жаргалтай хүүхэд багачууд” гэр бүлийн гишүүдтэйгээ хамтарсан гар зургийн өдөрлөгт
ахлах, бэлтгэл бүлгийн 68 хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдтэйгээ хамтран зурж цэцэрлэгийн 2 талын сурталчилгааны самбарт 2 өдрийн туршид үзэсгэлэн гаргаж 170 эцэг, эх, ах, эгч нар нь оролцсон.
 
Ярилцлага, мэдээлэл:
2016-04-29 – ны өдрийн 13.00 цагт “Урлаг танхим” – д  “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” – ийн тухай хэрхэн ойлголттой байгааг бататган ярилцаж, шинээр мэдээллийг  өгсөн ба ярилцлага, мэдээллийг 38 багш, ажилчид хүлээн авсан.
 
Эцэг эхэд зориулсан сургалт :
2016. 04. 29 – ны 16.00 цагт “Урлаг танхим” – д ХГБХХэлтсийн Н. Чулуунцэцэг мэргэжилтэнг урьж 12 бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдад “Дэлхийн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” – ийн тухай болон “Хүүхдийн эрх ба түүнийг хэрхэн насанд хүрэгчид зөрчиж байна вэ?” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. 54 эцэг, эх хамрагдсан.

Ангилал: , , , ,

0 comments