"ДУУТ ШУВУУХАЙ" ДУУНЫ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
ХӨГЖМИЙН БАГШ Р. БАДАМХАНДЫН НЭРЭМЖИТ
"ДУУТ ШУВУУХАЙ" УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Хөгжмийн хөгжүүлэх үйл ажиллагаагаар заагдсан бүх дуунуудаас бүлэг бүр сонгон гоцлол, хамтлаг, масс гэсэн 3 төрлөөр уралдааныг зохион байгуулсан ба хүүхэд бүр энгийн хөгжмийн зэмсэгээр хэмнэлд тохируулан хэрхэн тоглож байгааг харгалзан дүгнэсэн.
Уралдааныг 8 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш н. Мөнхтуяа, арга зүйч Б. Одончимэг нэр шүүж насны ангилаар нь шалгаруулж урамшууллаа. Мөн 12 бүлэг цугларсан энгийн хөгжимт зэмсгээ хөгжмийн танхимдаа төвлөрүүлсэн.
Оролцсон бүх хүүхэд багачууд багш нартаа баяр хүргэе.
Ангилал: Авьяас хөтөлбөр, Ахлах бүлгүүд, Бага бүлгүүд, Бэлтгэл бүлгүүд, Дунд бүлгүүд, Дуу хөгжим, Эцэг эхчүүдэд
0 comments