Хууль эрх зүй
ХӨТӨЛБӨРИЙН
ЗӨВЛӨМЖ НЬ БАГШИЙН ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИНГ ИЛРҮҮЛЭХ, ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГЫГ
ЖИЛ, САРААР ТӨЛӨВЛӨХ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН АХИЦЫГ ҮНЭЛЭХ, БАГШ ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ
ДҮГНЭХ ЗЭРЭГТ ЧИГЛЭСЭН БОЛНО.
СӨБ эзэмшүүлэх сургалт нь бага насны хүүхдийн бие бялдар , оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахд чиглэсэн БНХХөгжлийн стандартыг хэрэгжүүлэх агуулгатай байна.
Бие бялдрын хувьд:
Бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж
хөгжүүлэх, ариун ыэвэр эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болоход чиглэгдэнэ.
·
Эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал
·
Хөдөлгөөний
эвсэл
Оюун
ухааны хөгжил :
Хэл яриа,
сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин , юмс үзэгдлийн талаар анхны
мэдэгдэхүүнтэй болоход чиглэгдэнэ.
·
Тоо, юмсын хэлбэр дүрс, байрлал, хэмжээ, цаг хугацааны
тухай анхны мэдэгдэхүүн
·
Бусдын яриаг ойлгох, сонсох, харилцан ярилцах, өөрийн
санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвар
·
Хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн урлах,
урлан бүтээх , дуулж хөгжимдөх , бүжиглэх чадвар
Нийгэмшихүйн хөгжил:
Хүүхэд өөрийгөө зөв илэрхйлэх, бусдыг
хүндэтгэн харилцах, ардын ёс заншил , өв уламжлалаас суралцахад чиглэгдэнэ.
·
Хүмүүсийг
хайрлах, хүндлэх, тэдэнтэй эелдэг харилцах чадвар, анхны мэдэгдэхүүн
·
Байгаль, эд юмсыг хайрлах, гамнах, хамгаалах арга
·
Өөрийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх
чадвар
БШУСайдын 2013
оны 08 дугаар сарын 28-ны
өдрийн А/327 тоот
тушаалын хоёрдугаар
хавсралт
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сургалтыг зохион байгуулах
чиглэл
|
Сургалт зохион байгуулалт
|
Бүлэг зохион байгуулалт
|
Үндсэн сургалтын нэг
хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
|
Хувилбарт сургалтын нэг
хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
|
1.
Хөдөлгөөн, эрүүл мэнд
|
Хүүхдийн хөгжлийн онцлогт
тохирсон хугацаа, давтамжтай нэгдмэл агуулгаар хүүхэд бүрийг хамруулан зохион
байгуулна.
|
-
Бага
-
Дунд
-
Ахлах
-
Бүлэг
-
Холимог
|
38 долоо хоног
/9 сарын 1-ээс 6 сарын 1/
|
200 цаг
|
2.
Хэл яриа, харилцаа
|
||||
3.
Байгаль нийгмийн орчны талаарх мэдлэг төсөөлөл
|
||||
4.
Математикийн энгийн төсөөлөл
|
||||
5.
Урлал, уран сайхан
|
Тайлбар:
1. Дээрх чиглэлээр явагдах үндсэн ба
хувилбарт сургалтыг танхимын болон танхимын бус орчинд ганцаарчилсан , хэсэг бүлгээр,
нийтийг хамарсан хэлбэрээр хүүхдийн оролцоог ханган явуулна.
2. Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллаж
буй нийт хугацааг хүүхэд бүрийг хөгжүүлэх
цаг хэмээн үзнэ.
3. Сургалтыг хамтдаа ярилцах, дуулах / тойргийн цаг/ тоглоом
тоглох, хөгжимт хөдөлгөөн хийх, зурах, урлах , үлгэр зохиол сонсож ярилцах ,
аялал зугаалгаар явах, хөгжөөн басягах гэх мэт үйл ажиллагаагаар зохион
байгуулна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Хүмүүнлэг
иргэний ардчилсан нийгэмд, бүтээлч хариуцлагатай ажиллаж амьдрахад нь
суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн
боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг батлагаа нь багшаас мэргэжлийн ёс
зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм.
Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын
“Үндсэн хууль”, бусад хууль тогтоомж, “Боловсролын тухай” багц хуулиар
тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенци-д
заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбгдсон эрхийн заалтууд
байна.
Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ
эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургуулийн багш, туслах багш энэхүү “Багшийн ёс зүйн дүрэм”-д захирагдана.
НЭГ. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ЗОРИЛГО
1.1 Боловсролын
шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн
хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийн ёс зүйн зөрчлөөс
сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалхад оршино.
1.2
Багшийн ёс
зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих
тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийн бууруулдгийг
харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
ХОЁР.
БАГШИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
2.1.
“Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай” хуульд заасан эрх, үүргээ
биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:
2.1.1.
Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх асран
хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар,
гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүйгээр хандан сурлагын амжилтыг бодитой
үнэлэх,
2.1.2.
Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан,
нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг
зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан
сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх
зэргээр сургууль завсардуулахгүй байх,
2.1.3.
Суралцагчийн хувийн нуццийг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр
басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
2.1.4.
Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэднийг хохироох, амралт чөлөөт цагийг
хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд гаргаж нэр төр олох уралдаан
тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,
2.1.5. Ном,
сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлоуулах, хуульд заагаагүй
төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй
сургалт, давтлага хийхгүй байх,
2.1.6.
Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч ява байдал, сургах үйл ажиллагаа,
хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй
хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
2.1.7.
Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг
хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн
болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах
2.2. Мэргэжлийн
нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:
2.2.1.
Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс
төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл,
эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,
2.2.2.
Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин
болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхлэж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт
тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх,
2.2.3.
Боловсролын үйлчилгээ, ьүүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг
хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих,
2.2.4.
Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт
зэрэг албан ёсны арга хэмээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй
байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг
хүргэхгүй байх,
2.3. Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг
хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:
2.3.1.
Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг,
туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,
2.3.2.
Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамь олон, хувь хүний нэр
төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
2.3.3.
Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх
ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх
2.3.4.
Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж,
хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,
2.3.5. Хууль
тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн
цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга
зүйн хоцрогдлоос сэргийлэх,
2.3.6.
Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй
зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.
2.4. Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг
дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:
2.4.1. Багш
нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд
сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад
болохгүй байх,
2.4.2.
Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа
суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн
болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,
2.4.3.
Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж,
сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох, нийлүүлэлтэд
оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг
урьдал болгох.
ГУРАВ. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТ
3.1. “Багшийн
ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багш, “Хөдөлмөрийн хууль”, “Багшлах эрх
олгох, хасах журам”, “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын
хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам,
хөдөлмөрийн гэрээнд тусгана.
3.2. Ёс зүйн зөрчил гаргасан багшид хүлээгэх
хариуцлага нь нийгэм, байгууллага, суралцагчдад учруулсан хор хохиролд нь
тохирсон байна.
3.3. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд
“Багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон
тооны бус “Ёс зүйн зөвлөл” (Цаашид “зөвлөл” гэнэ) ажиллана.
3.3.1.
Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас сонгоно.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын арга зүйч,
сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн захиргааны
байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл орно. Зөвлөл
9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.3.2.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан
зөвлөлийн үйл ажиллагааны үлэгрчилсэн журамд үндэслэн аймаг, нийслэлийн
зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан боловсруулж, Боловсрол, соёлын газрын дарга
батална. Энэ журамд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд тавигдах
шаардлага, тэдний бүрэн эрхийн хэмжээ, хугацаа, багшийн ёс зүйн асуудлаар
шийдвэр гаргах хуралдааны журам зэргийг тусгасан байна.
3.3.3.
Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан,
багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн
ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч, төрийн
болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг
үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох
байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
3.3.4.
Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн төр,
захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн
дүүргийн Боловсролын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгалтын дүнг
харгалзаж болно.
3.3.5.
Зөвлөл нь багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн
удирдлага, аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг дарга болон багшид өөрт нь
хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.
3.3.6. Ес зүйн зөрчилд ногдуулсан
хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш 30 хоногийн
дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.
Ангилал: Эрх зүй
0 comments