"ГЭР БҮЛИЙН ӨДӨР" - ИЙГ УГТСАН АЖЛЫН ХҮРЭЭНД 
ХИЙГДСЭН АЖЛААС...

2016-05-19                                                                                                                                 Эрдэнэт

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх "хууль зүйн хэлтэс" - тэй хамтран "Миний гэр бүл" гар зургийн уралдаан зохион байгуулж 1,2,3 р байранд шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж. Ахлах "В" бүлгийн эцэг эхчүүдээс "эцэг эхийн дуу хоолой" гэсэн харилцан ярилцлага мэдээллээр хангах үйлчилгээг үзүүллээ.

"ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР" - "ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛД" УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Хөгжмийн багш Р. Бадамханд нь "7 өнгө - 7 эгшиг" арга зүйгээрээ "Зөв монгол хүүхэд хөтөлбөр - Хүүхэд бүрийн хөгжилд" улсын уралдаанд амжилттай оролцоод ирлээ.

"ОЛОН УЛСЫН БАГШ НАРЫН ӨДӨР" -ИЙГ ТОХИОЛДУУЛАН СӨББ-УУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ГАР БӨМБӨГ" - ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ
"ДЭД" БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2016 - 05 - 17                                                                                                                             Эрдэнэт

Багш нарын баяр угтсан "Гар бөмбөг" - ийн тэмцээнд манай цэцэрлэгийн баг бүрэлдэхүүн амжилттай тоглож "Дэд" байр эзлэж өгөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.


"ХАВРЫН БАЯР" УРЛАГИЙН ИХ НААДАМД
"ТЭРГҮҮН" БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2016-05-08                                                                                                                         Эрдэнэт

Эрдэнэт хотын 40 жилийн ойн баярт зориулсан "Эрдэнэтийн бал - 2016" формейшн тэмцээний XXII удаагийн уламжлалт наадамд "Тэргүүн" байр эзэлж дурсамж, мөнгөн шагналаар шагнуулав.
               
БАГШ, ХҮҮХДИЙН ХАМТАРСАН С. МАРШАКИЙН ҮЛГЭР
"БЯЦХАН ЦАМХАГ" ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙН
ЖҮЖГЭЭРЭЭ "ТЭРГҮҮН" БАР ЭЗЭЛЛЭЭ

2026-05-14                                                                                                                                 Эрдэнэт

С. Маршакийн үлгэр "Бяцхан цамхаг" хуруун хүүхэлдэй жүжгээ 9 хүүхэд, 13 багшийн бүрэлдэхүүнтэй тоглолтоо тоглож "Тэргүүн" байр эзэлж 1000000 төгрөгөөр шагнууллаа.




"ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЙН АРГА ЗҮЙ" УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ХӨГЖМИЙН БАГШ Р. БАДАМХАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Хөгжмийн багш Р. Бадамханд "7 ӨНГӨ, 7 ЭГШИГ" арга зүйгээ улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж амжилттай оролцоод ирлээ.
БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ
2016 - 04 - 28,29 - ны өдрүүдэд

“Аз жаргалтай хүүхэд багачууд” гэр бүлийн гишүүдтэйгээ хамтарсан гар зургийн өдөрлөгт
ахлах, бэлтгэл бүлгийн 68 хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдтэйгээ хамтран зурж цэцэрлэгийн 2 талын сурталчилгааны самбарт 2 өдрийн туршид үзэсгэлэн гаргаж 170 эцэг, эх, ах, эгч нар нь оролцсон.
 
Ярилцлага, мэдээлэл:
2016-04-29 – ны өдрийн 13.00 цагт “Урлаг танхим” – д  “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” – ийн тухай хэрхэн ойлголттой байгааг бататган ярилцаж, шинээр мэдээллийг  өгсөн ба ярилцлага, мэдээллийг 38 багш, ажилчид хүлээн авсан.
 
Эцэг эхэд зориулсан сургалт :
2016. 04. 29 – ны 16.00 цагт “Урлаг танхим” – д ХГБХХэлтсийн Н. Чулуунцэцэг мэргэжилтэнг урьж 12 бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдад “Дэлхийн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” – ийн тухай болон “Хүүхдийн эрх ба түүнийг хэрхэн насанд хүрэгчид зөрчиж байна вэ?” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. 54 эцэг, эх хамрагдсан.