"САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - 2019" УР ЧАДВАРЫН УРАЛДААН 
АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019.02.19 

       Тус аймгийн СӨБ - ын багш нарын дунд зохион явагдсан "Сайн арга зүй, үйл ажиллагааны 2 шат 2019 оны 02 сарын 19 - ны өдөр 3 бүс болон нэгэн зэрэг явагдаж дууслаа. Бүсийн зохион байгуулалт: 
1 дүгээр бүс: 7 дугаар цэцэрлэг 
2 дугаар бүс: 17 дугаар цэцэрлэг
3 дугаар бүс: 1 дүгээр цэцэрлэг дээр тус тус зохион байгуулагдаж нийт Орхон аймгийн 28 цэцэрлэгийн 1 дүгээр шатнаас шалгарсан багш нар өөрийн ур чадвараараа хөгжүүлэх үйл ажиллагааг зааж бүс бүрээс нэг багш дараагийн 3 дугаар шатанд шалгаран үлдлээ.
Үүнд: 
1 дүгээр бүсээс: 8 цэцэрлэгийн багш Гандолгор
2 дугаар бүсээс: Дэгдээхэй цэцэрлэгийн багш Мөнхцэцэг
3 дугаар бүсээс: 15 цэцэрлэгийн багш Л. Нямдаваа нар гарлаа. Багшдаа амжилт хүсье.
 




ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
2018 ОНЫХОО АЖЛЫН БҮТЭЭМЖ, ҮР ДҮНГИЙН НИЙЛБЭРЭЭРЭЭ ДҮГНЭГДЭН ОНЫ АВАРГА БАГШ, АЖИЛТАН, ТЭРГҮҮНИЙ БҮЛГЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2018.12.18                                                                                                                             ЭРДЭНЭТ

2018 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ 1,2,3,4 дүгээр улирлын нэгдсэн дүнгээр багш, ажилтан нарыг эрэмбэлэн оны аварга багш, ажилтан, тэргүүний үйл ажиллагаатай бүлгээ тодрууллаа. Үүнд:
Багш нараас 1 - ээр У. Баасанжаргал
Ажилтан нараас 1 - ээр Э. Нарантуяа нар 
Тэргүүний үйл ажиллагаатай бүлгээр "Дунд - А" бүлэг багш Н. Энхчимэг, туслах багш С. Сэрээтэрцэрэн нар байлаа. Мөн ажлын бүтээмж, үр дүнгээрээ удаах оноогоор дүгнэгдсэн багш, ажилтан нарыг "ӨВЛИЙН ӨВГӨН " аавын бэлгээр шагнах: Үүнд:
Багш Н. Сэвжид-Осор
Туслах багш Б. Уртнасан
Жижүүр Ц. Батсайхан
Угаагч Д. Мягмарцэрэн нар авлаа.

ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ

2018.12.29                                                                                                                               ЭРДЭНЭТ

"ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН 1 ДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ" - ИЙН БОЛЗОЛЫГ ХАНГАН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА. ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ


"УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК - 2018" УРАЛДААН

2018. 05. 11                                                                                                                            ЭРДЭНЭТ

Уран хөдөлгөөнт гимнастикийн уралдаанд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн 540 хүүхэд оролцлоо. Тус уралдаанд хөгжмийн багш Р. Бадамханд, багш Э. Ариунбуян, М. Баярмаа нар 30 хүүхдүү бэлтгэн амжилттай оролцож тусгай байранд шалгарлаа.

Бяцхан шавь нартаа болон багш нартаа баяр хүргэе



Тус уралдаанд ахлах, бэлтгэл бүлгийн 6 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 12 хүүхэд, 3 багш, 1 эцэг эхийн төлөөлөлтэйгээр 2018 оны 05 дугаар сарын 01 - нд Хангарьд пласд 3 группээр 23 цэцэрлэгийн 256 хүүхэд, 36 багш, 23 эцэг эхийн төлөөлөл оролцсон уралдаан болж өнгөрлөө.  Оролцсон хүүхдүүддээ болон багш, эцэг эхчүүддээ баяр хүргэе.